Голландын "PAL-V" компани өөрсдийнхөө угсарсан нисдэг автомашины хоёр загварыг худалдаанд гаргасан байна. Уг компани 2009 оноос нисдэг автомашин үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн билээ. Тэгвэл 2017 онд PAL-V компанийнхан “Liberty Pioneer”, болон ”Liberty Sport” гэсэн хоёр загвартаа захиалга авч үйлдвэрлэж эхэлжээ. PAL-V компанийнхан захиалагчиддаа нисдэг автомашинаа 2018 оны сүүлээр хүлээлгэж өгнө.
”AeroMobil” компани энэ онд багтааж нисдэг автомашинаа худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд үнэ нь 200 мянган евро болох юм байна. Нисдэг автомашин нь хоёр тонноос илүүгүй жинтэй цахилгаан хөдөлгүүртэй, цагт 200 км хүртэл хурдалж чадах аж.