Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Тухайлбал, Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн удирдах албан тушаалтан “У” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, байгууллагын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар Г.Ууганбаяр ажиллаж байгаа юм.