Д.Отгонжаргал: 31 ширхэг шинэ угсраа автобусыг М:1, M:2, M:3 буюу эргэлт багатай шулуун замын чиглэлд хуваарилж байна

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм.

Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал  “2023 оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сарын хугацаанд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 600 ширхэг шинэ автобус авч, энэ оны гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд гаргасан юм. Худалдан авах ажиллагааны нэмэлт гэрээний дагуу есдүгээр сарын 27-ноос эхэлж угсраа загвартай, их багтаамжийн 31 автобусыг авч байна.

Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай.

Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобусыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна” гэдгийг хэллээ.

Шинэ урт автобуснууд “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” гэсэн иргэд ихээр зорчдог чиглэлд үйлчилгээнд явна.

Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд төв замаар үйлчилгээнд явж байгаа билээ.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50822