Донорын цусыг дроноор шуурхай тээвэрлэн 2 хүний амь АВАРЛАА

Arslan.mn
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс (ЦССҮТ) хүргэгдэн ирсэн, хэвлийн дотуур их хэмжээний цус алдалтын улмаас шокийн байдалтай, нэн хүнд 2 өвчтөнд шаардлагатай цусыг дроноор шуурхай тээвэрлэн хүргэж, цаг алдалгүй тусламж үзүүлснээр 2 өвчтөний амийг аварлаа.

Мөн манай их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 42 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй нарт ховор бүлгийн буюу 2-р бүлгийн резус сөрөг цусыг богино хугацаанд дроноор тээвэрлэн хүргэсэн юм.

ЦССҮТ-өөс Монгол-Японы эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэж байна.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50827