“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жилийн ажлын төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын сайд нар хагас дутуу, байхгүй байна.
Тиймээс салбарын сайд нарыг суулгаж байж хөгжлийн төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлмээр байна. УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолло. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа." гэв.