Орон сууцны ханш өмнөх сараас 2,83 хувиар буурчээ

Report.mn

“Тэнхлэг зууч” компаниас төв банкны захиалгаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны өнгөрсөн нэгдүгээр сарын дүнг танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн сард орон сууцны үнийн ерөнхий индекс -1,93 хувьтай гарчээ. Энэ нь орон сууцны ханш өмнөх сараас 2,83 хувиар буурсан дүн аж.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7,18 хувиар буурсан байна. Шинэ сууцны ханш өмнөх сараас 2,43, өнгөрсөн оны мөн үеэс 4,65 хувиар хямдарчээ. Хуучин орон сууцны хувьд өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
510