АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхлэх гэж байна. АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалаар яригдсан нислэг ийн товлосон хугацаандаа бодит ажил болох гэж байна.