Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) 07:00-20:00 цагийн хооронд орон даяар явагдаж өндөрлөлөө.
Санал хураалт 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 53.1 хувийн ирцтэй байв. Улаанбаатарт 42.3 хувийн ирцтэйгээр санал хураалт ХААГДЛАА.
Аймгуудын тухайд, хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий байсан ба ирц 76.3 хувьтай, нийт 48 мянга 722 хүн саналаа өгчээ.
Харин дараа нь, Сүхбаатар аймаг 72.8 хувь, Завхан 71.8 хувь, Говьсүмбэр 70.1 хувь, Ховд 69.2 зэрэг хувийн ирцтэй байв.