Х.Нямбаатар: Хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдэж, хөгжлийн их тэсрэлт хийх болно

Arslan.mn

Нийслэлийн МАН-аас сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн МАН-аас 9 эмэгтэйг дэвшүүлснээс 9-үүлээ ялалт байгууллаа. Бид нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн их тэсрэлтийг хийх болно. Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын тулд бид хичээн зүтгэж ажиллах болно" гэв.

21 аймгаас 14-т нь МАН ялалт байгууллаа. Бидний авсан мэдээллээр Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад МАН ялалт байгуулж олонхын суудал авлаа.

НИТХ-ын 45 мандатаас 40 суудлыг авлаа. 9 дүүргээс 8-д нь ялсан урьдчилсан мэдээг аваад байна гэж МАН-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51033