Э.Бат-Үүл: Би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлж байна

Arslan.mn

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цахим орчинд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Нэг, би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна.

Хоёрт, тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, Путины агент Жэнкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж ,манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж,  нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, хувийн өмчийн шудрага бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" хэмээн жиргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51062