Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, ЭМЯ, нийслэл Улаанбаатар болон 21 аймаг дахь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат "Иргэд дураараа эм худалдан авч, талх, хоол шиг хэрэглэхээ л болих хэрэгтэй. Шинэ хууль огт ороогүй. Жороор олгодог эмийг жороор олгохгүй байгаа эмийн сангийн байгууллагыг торгох торгуулийн хэмжээг өндөр болгосон." гэв.