Иргэний Зориг-Ногоон Намын Үндэсний Хорооны хурал Төрийн ордонд болжээ.
Уг хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ИЗНН-ын дэд даргаас огцруулсан байна.
Мөн ИЗНН-ын зарим гишүүд түүнийг намын гишүүнээс хасах санал хүртэл гаргасан гэнэ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа "Намын даргад таалагдаагүйн улмаас 6 сарын дараа дэд даргаас огцрууллаа. Огцруулсан шийдвэртэй санал нийлж байна. Баярлалаа. ИЗНН нэг хүний, тэр тусмаа Б.Батбаатар гэдэг ганцхан хүний нам болсон гэдгийг харлаа" гэжээ.