Энэ өдөр бурханы шашинтан бүгдээрээ эхийн ачийг хариулах өдөр хэмээн үзэж эцэг эхийгээ баярлуулах, аав ээжийн ачийг санах, тэднийгээ тэтгэх үйлүүдэд шамдддаг байна. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээс “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр"-ийн талаар мэдээлэл өглөө.
Энэ өдөр Гандантэгчлэн хийд дээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
- 06:30-7:30 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн их хамба лам нийт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ.
- 08:00-18:00 хүртэл Бурхан багшийн Чого хурал хурна.
- 08:00-20:00 Очирдарийн дуганад Дэмчиг Ядамын тусгай хурал явагдана.
- 13:00-14:30 Дарь эх бурханы даган соёл хүртээх үйл ажиллагаа явагдана.
- 14:45 Жанрайсиг дуганын өмнө нийтээрээ эцэг эхийн ачийг хариулах ерөөлийг сүсэгтэн олон хамтдаа монгол хэлээр хамтдаа уншина.
Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн их хамба лам эцэг эхийн ачийг хариулах тухай сэдэвтэй хичээл ЕБС-ын 75-р сургуульд орно.
Энэ өдрийг угтаад өнөөдрөөс эхлээд гурав хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө маань унших зан үйлүүд явагдаж байна.