УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "2025 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Энэ асуудал маш эмзэг учир цаашид яаж олгох вэ гэдэг дээр УИХ , Засгийн газраас тодорхой бодлого гаргах ёстой." гэв.