Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм. Мөн өнөөдөр энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ "Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5136