Ачааны хоёр машин мөргөлдөж, машинд хавчуулагдсан жолоочийг эсэн мэнд гаргажээ

Arslan.mn

Говьсүмбэр аймаг, Баянтал сум 3 дугаар багийн “Их-Уул” гэдэг газар өчигдөр /2024.10.29/ 17:34 цагт ачааны автомашинууд мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөж тус автомашины жолооч 44 настай эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51390