Ерөнхийлөгч К.Токаев Чингис хаан үндэсний музейд зочиллоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж буй.                    

Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч К.Токаев болон албаны төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун музейн хаалганы гадна талбайд угтан авч (2024.10.29) Чингис хаан Үндэсний музейн Монголын төрт ёсны түүх, соёлтой танилцуулан тайлбар хийлээ.       

Arslan.mn

Энэ үеэр 2021 онд Олон Улсын Түрэг Академийн ерөнхийлөгч Дархан Кадырилийн бэлэглсэн Зүчи хааны бунханы макетийг үзэж сонирхож, томоохон бүтээн байгуулалт хийж, олдворуудаар баялаг Монголын түүхийг нэгэн дор харах боломжийг бүрдүүлсэн сайхан музей байгуулсанд талархлаа илэрхийлээд, дахин ирж үзнэ хэмээн амлав. Тэрбээр Чингис хаан Үндэсний музейд зочлож буй долоо дахь улсын ерөнхийлөгч юм.                               

Хүндэт зочин танхимуудаар зочилсны дараагаар музейн "Хүндэт дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичиж, гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаанд ийнхүү түүх болон үлдлээ.                      

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51393