“Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнийг 29.6 хувь, дулааны үнийг 85 хувиар нэмнэ” гэсэн албан бус мэдээлэл гарч эхэлсэн. Харин өнөөдөр Засгийн газар энэ асуудлаар албан ёсоор шийдвэр гаргаж танилцуулахаар болжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Улмаар гаргасан шийдвэрээ 13.00 цагаас танилцуулж, хэвлэлийн хурал хийнэ гэдгээ Засгийн газраас мэдэгдлээ. Эрчим хүчний үндэсний хороо Засгийн газрыг төлөөлөн мэдээлэл хийх юм байна.