Засгийн газар татвараас хөнгөлөх, чөлөөлөх бүрэн эрх эдлэх төсөв дагуулж өргөн барьсан хуулийн төслийг өөрчилж татварыг УИХ шийдвэрлэж байх санал дэмжигдлээ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
Тэрбээр "Татвар тогтоох парламентын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхэд халдаж Засгийн газар түүгээрээ жагсаалт гаргаж татвар хөнгөлөх, чөлөөлөх бүрэн эрх эдлэх агуулгатай 2025 оны төсөв дагуулж өргөн барьсан хуулийн төслийг өөрчилж татварыг УИХ шийдвэрлэж байх санал УИХ-ын Ажлын хэсэг дээр гарч дэмжигдэв. Өнөөдөр Төсвийн байнгын хороо, маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ санал хэрхэх нь шийдвэрлэгдэнэ. Хуулийн хулгай таслан зогсоогдох эхний алхам амжилттай." гэжээ.