Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “... дугаар тоот байрны орцны үүдэнд тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг 3 залуу булаагаад зугтаасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 16-21 насны гурван иргэнийг камерын тусламжтай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар зорчихдоо сонор сэрэмжтэй байх, камерын хяналттай хэсгээр явах, бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.