УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Үгэнд чинь орсонгүй гэж намайг намаас хөөж, намын бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай байсан. Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье. Дараа нь хэвлэл мэдээлэл, сошиал, янз бүрийн аргаар дайрч дарамтлах бол тэрнээс чинь айхгүй шүү.
Н.Учрал, аа Чи бид 2 хоёулаа үхэл, амьдралын зааг дээр очоод буцаж ирсэн хүмүүс. Амьдралын хоёр дахь боломжоо яагаад эгэл жирийн хүмүүсийн төлөө зориулж болохгүй байгаа юм бэ, эсвэл ядаж саад болохгүй байя л даа." гэжээ.