УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, мөн саналаа хэлж буй юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа "Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг огцруулах ёстой. Төсөв танах ёстой гээд байхад "ам тагладаг" хариулт хэлж байна" гэв.