Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажилтнаа зодож танхайран эрүүлжүүлэгджээ.
Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр байгууллагынхаа спорт арга хэмжээний үеэр архидан согтуурсан үедээ дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсд ажилладаг Т гэх ажилтнаа боксын бээлий өмсөн зодож танхайрчээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэж хоножээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр зодуулсан ажилтан Т нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор хандсан аж.
Эх сурвалж: Shuurhai.mn