УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулан энэ сарын 26-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл гарлаа.
Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн чуулган хуралдуулах тухай захирамж гаргаагүй байна.
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долоодугаар сард баталсан юм.