Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явцын талаар,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар,
- Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын явцын талаар,
- “Эрдэнэс Монгол” нэгдлийн реформ, үр дүн, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ.