Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн Их эмч Б.Гүен “Гэрээр эмчлүүлэх боломжтой зовуурь бага хүүхдийг хэрхэн асарч сувилах зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид өгөхийг зорилоо. 

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах, харин лаазалсан, үйлдвэрийн савласан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх, гэртээ агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн хайрсан хуурсан, амтлагчтай, өөх тостой хоол хүнснээс аль болох татгалзаж, хурдан шингэх, хөнгөн, халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж, хамрыг тогтмол цэвэрлэж, эрт унтуулах нь чухал байна. Томуугийн улирал эхэлсэн учраас амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг уриалж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51830