ӨНӨӨДӨР: Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд жагсана

09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО. Хуралд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн болон бусад албаны төлөөлөл оролцоно.

Image result for өнөөдөр болох үйл явдал

09:30 цагт:Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн хуримтлалын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч бас энэ жил дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нээлтийн ажиллагаа  Монголбанкин дээр болно.

​10:00 цагт: Хотын дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.

​11:00 цагт: Монголын Хуульчдын холбооноос ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ зарлалаа. Хурал “Хуульчдын танхим”-д болох бөгөөд цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Мogul town” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

​12:00 цагт: “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусын идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.

​12:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс гаргаж буй “ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧ”, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Г.Аким, музейн захирал У.Сарантуяа нарын “ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?” шинэ номын нээлт Дүрслэх урлагийн музейд болно.

​12:40 цагт: Эрүүл мэнд, боловсрол, соел урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэгдүүлэхийг шаардсан" цуглааныг ОУВС-ийн гадна талбайд зохион байгуулна.  Хаана: 1-р сургуулийн урд MCS плазагийн гадна талбайд буюу ОУВС-ийн байр, 

​14:00 цагт:  Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө мөн энэ үеэр 9-р сарын 17-ны сугалааны тохирлоор 100 сая 20 сая 4 сая төгрөгийг сугалааны тохирлоор хожсон азтануудад батламж гардуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5190