Цаг үеийн асуудлаар МҮХАҮТ-ийн дэд захирал Ц.Магнайбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар санал солилцоод Их хурлаа эхлүүлэх боллоо. МҮХАҮТ -ын дүрмээрээ өнөөдөр зарлагдсан хурлыг хойшлуулах боломж байхгүй. Дараагийн ерөнхийлөгчийг сонгож, томилж явах нөхцөл шаардлага байна.
Өчигдрийн хувьд 18 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Энэнтэй холботойгоор Удирдах зөвлөл дээр мэдээлэл солилцлоо.
Үүсээд байгаа хэрэг дээр бидний зүгээс тайлбар хийх боломжгүй. Хэрэг шалгагдаж байгаа нууцын зэрэглэлтэй, олон нийтэд зарлах боломжгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй." гэв.