Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх хамба З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Arslan.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд товлогдоод байсан юм.

Гэвч шүүгдэгч З.Санждорж эрүүл мэндийн байдлаас шалтгаалж оролцох боломжгүй гэх гэх хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогджээ.

Улмаар арванхоёрдугаар сарын 19-ний 10:00 цагаас дахин товлосон байна.

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард (2024.03.29) Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51905