Өчигдөр цахим орчинд "Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Захирагчийн орлогч дарга доод албан тушаалтандаа ажлын байр нь дээр хүч хэрэглэж байгаа байдал. Цэргүүдийг ингээд цохиод алчихдаг байх" гэх агуулга бүхий бичлэг цацагдаж олны дургүйцлийг хүргэж буй.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, " Тухайн үйл явдалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж нотолбол зохих байдлуудыг тогтоохоор ажиллаж байна. Одоо шалгагдаж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.