УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Бид одоо байгаа Дэгийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг удаагийн хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа асуудал. Нэг удаагийн хууль байх нь зөв. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл дээр бий. УИХ бусад бүрэн эрх, зохион байгуулалт,үйл ажиллагааны журмын асуудлыг хуулиар зохицуулна гэж заасан учраас хуулиар зохицуулж байна. Таны хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Манай ажлын хэсэг УИХ-ын шийдвэр гарсаны дараа хэрхэх вэ гэдэг гаргалгааг л гаргаж байгаа. Буцаах байсан гэдэг нь өнгөрсөн асуудал. Нэгэнт олонхоороо шийдсэн асуудал. Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой саналаа хуульд заасан хугацаанд Төсвийн байнгын хороонд ирүүлнэ. Түүн дээр нь үндэслээд хэлэлцүүлгүүд явна. Засгийн газар төсөв оруулж ирэх, түүнийг нь УИХ батлах бүрэн эрхтэй. Энэ зарчим ерөөсөө алдагдаагүй.
Цаашид татвар, хураамж нэмэх хууль орж ирвэл ёстой чадлаараа эсэргүүцнэ. Нам хамаагүй." гэв.