Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 17 настай хүүг ЭСЭН МЭНД олжээ

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Зүүн-Араат" гэдэг газар тус сумын харьяат иргэн А нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ мориор гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:40 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн А /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн “Хадтай-Уул” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 1 км/-аас эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51925