ТАНИЛЦ: Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдаанууд

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудыг хуваарийг танилцууллаа. Онцлоход, 1999 онд болж байсан жүдо болон чөлөөт бөх суурьтай тамирчдын халз барилдаан ирэх сарын 15-ны өдөр болох аж. Тухайн үедээ дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат нараар ахлуулж байсан хоёр багийн барилдаан эвийн гэрээгээр буюу тэнцээгээр өндөрлөж байсан түүхтэй. Тэгвэл өнөө жил хэрхэн барилдах вэ?

  • Арванхоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 10-нд 13:00 цагаас Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 14-нд 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 15-нд 13:00 цагаас "Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 21-нд 11:00 цагаас "Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51926