Жил бүр БНСУ-д зохион байгуулагддаг “Global Pro Robot” тэмцээнд ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн 12 сурагч, зургаан багш Монгол Улсаа төлөөлөн оролцож, хоёр төрөлд өрсөлдөн мөнгө, хүрэл, тусгай байрын эзэд болжээ.
Бага, дунд ангийн сурагчдад зориулсан тус тэмцээнд найман улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас анх удаа оролцож байгаа юм.
VENU төхөөрөмжийн төрөлд:
• 1в ангийн сурагч Э.Анар мөнгөн медаль
• 2б ангийн сурагч А.Аялгуу хүрэл медаль
• 2д ангийн сурагч Э.Тэмүүлэн хүрэл медаль
• 2в ангийн сурагч М.Мөнхбаяр тусгай байр
• 2б ангийн сурагч Т.Далай тусгай байр
DRONE төрөлд 6е ангийн сурагч:
• О.Дэмчиг
• Б.Эрхэмбаяр
• Б.Төгсжаргал
• Б.Сүлд-Од
• Ө.Дэлгэрбаяр
• Б.Гэгээнхүсэл
• П.Чинхүслэн нар тусгай байр эзэлсэн байна.