УИХ-ын гишүүн П.Мөнхтулга чуулганаа хамгийн олон ТАСАЛЖЭЭ

Arslan.mn

УИХ-аас хэн нь хуралдаа ирж байгаа, хэн нь өвчтэй, хэн нь гадаадад, хэн нь хурлаа тасалж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй зарлах болсон.

Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнгөрсөн аравдугаар сарын ирцийн мэдээлэл ил болжээ.

Тодруулбал, аравдугаар сарын 1-31-ний хооронд УИХ-ын чуулган нийтдээ долоон удаа хуралдсан.

Харин УИХ-ын гишүүн П.Мөнхтулга гурван удаагийн хуралдаанаа тасалж, хамгийн олон тасалсан гишүүнээр тодров.  Тэрбээр долоон удаагийн хуралдаанаас дөрөвт нь сууж, гурвыг нь тасалжээ.

Эргэн сануулахад, П.Мөнхтулга нь Ардчилсан намаас  1-р тойрог  буюу (Архангай, Баянхонгор, Өвөрхангай)-оос сонгогдсон билээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51946