Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Уг тов ёсоор өнөөдөр Засгийн газар хуралдахаар тогтсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Хэдийгээр Ерөнхий сайд гадаад айлчлалтай байгаа ч Засгийн газрын хуралдаанаар цаг үетэй холбоотой хэлэлцэх асуудлууд олон байгаа учраас ийнхүү өнөөдрийн хуралд Ерөнхий сайд цахимаар оролцохоор болжээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг эргэн мэдээллэх болно.