Цэцэрлэгийн багш нар ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Боловсролын сайдад хүргүүлжээ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа цэцэрлэгийн багш нарт ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг  Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ.

Тодруулбал, цэцэрлэгийн багш, ажилчдад томуу, томуу төст өвчний үе буюу 2025 оны нэгдүгээр сард багтаан 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох хүсэлтийг хүргүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "1-р сард багтаан өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад 7-14 хоног цалинтай чөлөө олгохыг хүслээ.

Боловсролын сайд П.Наранбаярт өвлийн ид хүйтэн, ханиад томууны дэгдэлтийн үед буюу 2025 оны 1-р сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтнууддаа ээлжээр 7-14 хоногийн цалинтай чөлөө олгож өгөхийг хүссэн албан бичиг хүргүүллээ.

Хэрвээ ингэж чадвал олон мянган цэцэрлэгийн багш, ажилтнууд маань эмнэлэгт үзүүлэх, амрах, сувилуулах, агаарт гарах, дархлаагаа дэмжих боломжтой болох юм." гэжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52004