УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Яаралтай горимоор хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд нийт оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төвсийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Одоо УИХ дахь Ардчилсан нам болон Монгол Ардын намын бүлгүүд хуралдах товтой байна.
Харин УИХ-ын чуулганы хуралдаан 12 цагаас үргэлжилнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.