Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай.
Гэвч өнөөдөр МАН, АН-ын аль алин нь УИХ дахь бүлгээ хуралдуулахгүй аж. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тул энэ асуудлаар дахин хуралдах шаардлагагүй гэж бололтой.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш хуралдах юм байна.






































