“Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны агуулга, шинэчлэлт ба сайжруулалт” сэдэвт сургалт боллоо

Report.mn

Сангийн яамны Төрийн сангийн газраас УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад зориулсан “Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн цахим хуудасны агуулга, шинэчлэлт сайжруулалт” сэдэвт сургалт өнөөдөр /2017.02.15/ Төрийн ордноо боллоо.

Энэхүү сургалтыг Сангийн яамны Төрийн сангийн газрын Ахлах мэргэжилтэн Л.Наранчимэг удирдан явуулсан бөгөөд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, төрөл, Цахим хуудсанд мэдээлэл оруулах арга зүй, системийн шинэчлэлт, сайжруулалт болон Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дотоод хяналт, дотоод аудит хийх арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хэрэглэчдэд илүү хүртээмжтэй байх үүднээс системийн сайжруулалт хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сард хийгдсэн байна. Шинэчлэлийн хүрээнд цахим хуудсанд мэдээлэл оруулах, дотоод аудит хийх зэрэг асуудлаар сургалтад хамрагдсан УИХ-ын Тамгын газрын албан хаагчид асуулт асууж, мэдээлэл авахын зэрэгцээ нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс болон УИХ-ын Тамгын газарт хэрэгжиж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулдаг ажилтнууд хамрагдав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
521