
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, холбогдох яам тамгын газрын хүмүүсийг дуудсан байна.
Төрийн тэргүүн агаарын бохирдлыг бууруулах ажил асар удаан, олигтой шийдэл яагаад гаргаж чадахгүй байгааг асуужээ.
Мөн утааны асуудал аюултай байдалд хүрч, ханиад томуугаар хүүхдүүд хүнд өвдсөөр байхад дарга нар анхаарахгүй, үл тоосон байдал гаргаж байгааг нь хатуухан шүүмжилсэн байна.






































