"Шүдний дагина" гэгддэг жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх болжээ.
Тэрбээр 2012 онд "Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан"-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.
Дөрвөн жилийн турш өөрийнхөө төрсөн өдрөөр 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байна.