Энэ жил Бээжин хотын дэд төвийн бүтээн байгуулалтын зангилаа жил болж байна. Хотын дэд төвийн экологийн орчин болон олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, усны орчинг засан сайжруулах, ойжуулах, соёл, гэгээрэл боловсрол, эм эмнэлэг зэрэг салбарт төсөл боловсруулж, хэрэгжүүлж байна.
Холбогдох төслийн дагуу энэ онд Бээжин хотын дэд төвийн бүтээн байгуулалтад усны 33 төслийг хэрэгжүүлэх болжээ.Тодруулбал, усны орчинг засан сайжруулах 25, үерээс хамгаалах 6, ус хангамжийн 2 төсөлд нийт 12 тэрбум 620 сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ.