Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 20-ны 08:30 цагийн үед Яармагийн 3-р буудал орчимд гарцаар гарч явсан хүн дайруулж нас барсан ноцтой осол гарчээ.
Энэ талаар ТЦА-аас тодруулахад, "ХУД-ийн 5 хороо Яармагийн "Номин ХТ"-ийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна." гэв.