Жэк Ма Австралийн Ньюкасл их сургуульд 20 сая ам.долларын хандив өргөв

Report.mn

"Жэк Ма олон нийтийн сан"-гаас Австралийн Ньюкасл их сургуульд 26 сая австрали доллар бүхий "Ма-Марли" тэтгэлэг олгож байгаагаа энэ сарын 3-нд зарласан. Энэ нь Ньюкасл их сургуулийн түүхэн дэх хамгийн ихэд тооцогдох тусламж юм байна.

"Тэтгэлгийн мөнгийг дэлхий ертөнцийг нүдээр үзэж, чихээр сонсож, өөрийн тархи оюундаа тунгаах"-ийг хүсэж байгаа оюутан залууст зориулж байгаа юм" хэмээн Жэк Ма хэлжээ. Харин энэхүү тусламжийн цаана Австралийн нэгэн гэр бүл болон нэгэн Хятад хүүд тохиолдсон сэтгэл хөдөлгөм домог мэт "түүх" бий юм. Энэ тухай ХОУР-гоос Австралид суугаа сэтгүүлч Ли Даюны ирүүлсэн мэдээллийг хүргэх гэж байна.

Report.mn

"Битгий шантар, дахиад оролдоод үз, паспортоо авчихаж юуны магад...". Тэртээ 1985 онд Австралийн иргэн Кэн Марли хилийн дээс алхаж үзээгүй Хятадын нэгэн хүүг урамшуулан, түүнийг Австралид айлчлахыг урьж байхдаа хэлж байсан үгс юм. Энэ урмын үгсийг сонсож байсан тэр хүү бол Жэк Ма байсан юм. Харин тэрээр Кэн Марлигийн төрсөн нутаг Ньюкаслд 35 жилийн дараа ирж буй нь энэ юм. 2-р сарын 3-нд дэлхийн цахим ертөнцийг ноёлсон Жэк Ма Ньюкасл их сургуулийн танхимд багш сурагчдад хандан өнгөрсөн түүхээ ийн ярьсан юм. "Австралид хийсэн 29 хоногийн тэр аялал амьдралыг минь жинхэнэ утгаар нь өөрчилсөн. Хэрэв би тэр үед Австралид аялахаар очоогүй бол нүд минь нээгдэж, ухаан минь тэлж чадахгүй байсан".

Жэк Ма 7 удаа виз мэдүүлж 7 удаа татгалзсан хариу авсан ч зориг шантралгүй эцсийн эцэст дэлхийн цахим ертөнцийг ноёлсон компаниа байгуулж чадсан. "Ма-Марли" тэтгэлэг олгож буйн гол зорилго нь түүний адил дэлхий ертөнцтэй танилцаж, амжилтад хүрэхийг хүсэж байгаа оюутан залууст зориулах юм. Эртний ачтанаа дурсан санагалзаж, Жэк Ма, Кэн Марли гэсэн нэрнээсээ нийлүүлж энэхүү тэтгэлгээ "Ма-Марли" хэмээн нэрлэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
523