П.Наранбаяр: Хүүхэд зодсон багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн

Arslan.mn

Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагджээ. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр "Архангай аймагт болсон асуудал бодитой, өчигдөр болсон байна. Боловсролын газраас тус сургууль дээр очиж ажилласан. Хүүхэд зодсон багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргасан. Тус багш өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа.  Ийм үйлдэл дахин гаргахгүйн төлөө бүхий л талаар ажиллах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52310