УИХ-ын төлөөлөл урд шөнө жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, шаардлагыг нь хүлээн авчээ

Arslan.mn

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.

Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.

Arslan.mn

УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52319