Дун Фан том оврын цахилгаан механик тоног төхөөрөмжийн компанийн өөрөө үйлдвэрлэсэн нам даралт бүхий халаалтын төхөөрөмжийг энэ сарын 4-нд Гуанжюгаас тээвэрлэн гарсан байна. Уг төхөөрөмжийг Францын цахилгаан эрчим хүчний корпорацын CP1хэлбэрийн цөмийн цахилгаан станцын тоноглол солиход ашиглах бөгөөд Хятадын цөмийн цахилгаан үйлдвэрлэлийг экспортолж эхэлснийг харуулж байна.
Нам даралт бүхий халаалтын төхөөрөмж нь цөмийн цахилгаан станцын байнгын тоноглолын нэг бөгөөд цогцолбор төхөөрөмжийн ажиллах үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Энэ удаа экспортоор гаргасан тоноглолыг 900 мегаваттын цогцолбор бүхий төхөөрөмжид ашиглах бөгөөд нийт урт нь 13.85 метр. Мөн өдрийн тээвэрлэлтийн ёслолд, Францын цахилгаан эрчим хүчний корпорацийн дэд ерөнхийлөгч, Хятадын ерөнхий төлөөлөгч Фабрис Фуркад, энэ нь уг корпораци Францад ажиллаж буй цөмийн цахилгаан станцад анх удаагаа Хятадаас тоног төхөөрөмж нийлүүлж байгаа явдал юм гээд Хятадын аж ахуйн нэгжид стандарт хангасан нийлүүлэгчийн гэрчилгээ олгов.