УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхэд сайд нарын талаар зөвшилцөх бичиг явуулсан байна. Ингэхдээ бүх яамны сайд нар давхар дээлтэй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгааг сануулсан байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн Ч.Хүрэлбаатарын нэрийг хүлээн авч, дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн байна. Түүнийг уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй санал нэг байна." хэмээлээ.
Гэрэл зургийг MPA.mn-ээс