Хүүхдээ хичээлийг нь бие даан хийж сургахад юуг анхаарах вэ?

Report.mn

Хүүхдээ хэрхэн гэрийн даалгаврыг нь хүнээр хэлүүлэлтгүй хийлгэж сургах вэ? Энэ асуултыг хариуг олон эцэг, эхчүүд хүсдэг байх. Тэгвэл та бүхэнд өгөх зөвлөгөө байна.

Бага ангид

Юуны өмнө хүүхэд хэзээ, хэдэн цагт даалгавраа хийхийг мэдэж байх ёстой. Гэртээ ирэнгүүт нь хэсэг хугацаанд амраагаарай. Гэхдээ даалгаврыг орой хүртэл хойш тавих хэрэггүй. Хүүхэд тань өдрийн ээлжээр хичээллэдэг бол маргааш өглөө нь даалгавраа хийх нь зөв.

Нэгдүгээр ангийнхны сургуулийн орчинд дасах хугацаа 6 сар хүртэл үргэлжилдэг гэдгийг санаарай. Иймд эцэг, эхчүүд та бүхэн тэвчээртэй байх хэрэгтэй шүү.

Хүүхдэд хэт их шахах хэрэггүй. 25 минут хичээллээд 5-10 минут завсарлага авч байх хэрэгтэй.

Харин хүүхэд чинь хоёрдугаар ангид орохдоо цагаа өөрөө хуваарилж сурах хэрэгтэй. Гэрийн даалгаврыг нь хүүхэдтэйгээ хамт хийхээс зайлсхий. Хүүхэд тань өөрөө гуйвал л туслаарай. Тэгэхгүй бол танаар даалгавраа хийлгэх гэсэн муу зан хүүхдэд тань суух болно.

Мөн хүүхэд аливаа зүйлд сатаарахгүй, тайван орчинд хичээлээ хийх ёстой.

Дунд, ахлах ангид

Дунд ангиас эхлэн хичээлийн ачаалал огцом нэмэгддэг. Хүүхэд тэр бүр гэрийн даалгавраа хийж амждаггүй. Иймд хүүхдээ нэмэлт хичээлээр шахсаны хэрэггүй шүү. Юуны өмнө “Энэ хүүхдэд маань хэрэгтэй юу, эсвэл надад хэрэгтэй юу?” гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй.

Хүүхдээ загнах хэрэггүй. Энэ нь шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхдийн сэтгэл санааг улам бүр л дордуулна. Багахан ч болтугай амжилт бүрийг нь магтаарай. Хамгийн гол хүүхдээ хийж чадна гэдэгт нь итгэх хэрэгтэй.

Хэзээ ч хүүхдийнхээ өмнөөс хичээлийг нь хийж болохгүй шүү!

Өмнөөс нь хичээлийг нь хийх, туслах хоёр ондоо зүйл. Хичээлд нь тусална гэдэг бол хэрхэн хийх учраа олохгүй байгаа хүүхдээ чиглүүлж, зөвлөхийг хэлдэг юм шүү.

Эх сурвалж: http://www.tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
525